Авто тээврийн үндэсний төвөөс зарим аймагт цасан шуурга болох тул хөдөө орон нутагт зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг анхааруулсан. Тэгвэл нийслэл хотод цаг агаар ямар байх талаар Цаг уур орчны шинжилгээний газраас авсан дараах мэдээллийг хүргэе. Урьдчилсан тав хоногийн байдлаар баасан, бямба гаригт хүйтний эрч бага зэрэг чангарч 15-18 хэм хүрэх бол ням гаригаас эхлэн хүйтний эрч сулрах төлөвтэй байна.
Т.Энхэлээ