Сүүлийн үед улаан бурхан өвчний дэгдэлт эрс ихэссэн. Дөрөвдүгээр сарын 8-ны байдлаар Улаан бурхан өвчний сэжигтэй тохиолдол Улсын хэмжээнд 290 бүртгэгдсэнээс 93 тохиолдол батлагдсан бөгөөд нийслэлд 81 тохиолдол бүртгэгсэн юм. Үүний улмаас 10 гаруй хүүхэд эндсэн, 20 гаруй хүүхэд сэхээнд байгаа гэх мэдээлэл түгсэн ч холбогдох байгууллагынхан энэ талаар шуурхай арга хэмжээ авалгүй нам гүмхэн байсаар.
Харин Их аварга Асашёорюү Д.Дагвадорж бяцхан иргэддээ туслахаар болжээ. Тэрбээр өөрийнхөө нүүр номонд "Нялх үрсээ зүгээр хараад сууж байж чадсангүй. Бололцооны хэрээр нэн түрүүнд хэгэлэх төхөөрөмжийг нь захиалж өглөө. Бэлгийн морины шүдийг үздэггүй ард түмэн бид, Чадах чинээгээрээ туслая" хэмээн бичжээ.
Сэтгэгдэл (49)