зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Мөрөн: БНХАУ-ын 27496 иргэн манай улсад ажиллаж амьдарч байна

2012-6-22
0
ЖИРГЭХ
Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын дарга Д.Мөрөнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
11620092eabc149907b3759e5ce94ec6426e3215   Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын дарга Д.Мөрөнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Манай улсад БНХАУ-ын иргэд их ирдэг. Үүнд манай улсын иргэд их эмзэглэдэг?

-Уул уурхайн бүтээн байгуулалт, мянганы хөгжлийн сорилтын сангийн төсөл, төмөр замын дэд бүтцийг тавих, 100 мянган айлын орон сууц хөтөлбөр зэрэг бүтээн байгуулалтын ажлын хүрээнд гадаадын иргэд нилээд орж ирж байгаа. Үүний дотор Хятад улсын иргэд олноор ирж байгаа нь нууц биш. Өмнөговь аймгийн Гашуун сухайт, Шивээ мөрөн гэх хоёр боомт мөн Замын-Үүдээр Хятадууд орж ирдэг. Ингэхдээ авто замаар эсвэл галт тэргээр зорчин ирдэг. Нэгэн галт тэрэгний жолооч "Гадаадын иргэд ерөнхийдөө дөрөвдүгээр сарын эхээр орж ирээд зургадугаар сарын 10-д гэхэд жигдрээд ажилдаа ордог. 500 гаруй Хятад иргэд жуулчны визээр орж ирлээ" гэсэн ярилцлага өгсөн байсан. Тус мэдээллийн дагуу бид тэр жолоочтой уулзсан. Монгол улсад жуулчны визээр орж ирнэ гэсэн ойлголт байхгүй. Энэ бол зогсоогдсон зүйл. Тэр 500 иргэд бол Засгийн газраас баталсан тогтоолын дагуу зөвшөөрөл аваад, хөдөлмөр эрхлэх эрхтэйгээр визээ аваад орж ирсэн иргэд байсан шүү. Зарим хүмүүсийн хувьд сонгууль болох гэж байгаатай холбоотой Монгол улсад маш олон тооны гадаадын иргэд орогноод байна гэж ярьдаг. Энэ бол бодитой тоо биш. Бид байнга судалгаа хийж хянаж байдаг.

-Ямар ч улсын иргэдээс нэг хувь л оршин байх ёстой гэсэн энэ талаар?


--Нэг улсын иргэн нэг хувь байх ёстой гэсэн заалт байгаа. БНХАУ-ын хувьд 27496 иргэн байгаа. Үүнээс хөдөлмөр эрхэлж байгаа 23 мянган орчим иргэн байна. Тэгэхээр энэ тоо нэмэгдэхгүйгээр буураад явна. Нэг улсын иргэн нэг хувь гэсэн дүрмээ барьж, виз олгох асуудлыг хязгаарлана. Цаашдаа манай улсад бүтээн байгуулалттай холбоотой асуудал нилээд өргөжиж байгаа учир хуулинд нэмэлт оруулах ба нэг хувь гэдэг заалтыг давсан тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар ХЗДХЯ- тай хамтраад хуулийн төсөл боловсруулж байгаа.

-Оюутолгойд ажиллаж байгаа гадаадуудын хувьд?

-Оюутолгойд энэ жилийн засгийн газрын тогтоолоор нийт ажиллах хүн 11510 мянга хүрсэн гэж тогтоож өгсөн. Өнөөдрийн байдлаар БНХАУ-аас Оюутолгой төсөл дээр ажиллаж байгаа 4659 иргэд байна. Орж ирээгүй байгаа 5323 иргэн байна.  Оюутолгойгоос ажлын графикийг нь авсан. Ерөнхийдөө 6000 мянгаас хэтрэхгүйгээр гадаадын ажилчдын тоо буурахаар үзүүлэлт байгаа.

-Манай улсад томоохон хэрэгт бүртгэгдэж байсан гадаадын иргэдийн талаар хувийн мэдээлэл танай байгууллагад хэр байдаг вэ? Мөн хэрэгт холбогдоод оргон зайлсан хүмүүсийг олох тал дээр цагдаагийн байгууллагатай хамтран ажилладаг биз дээ?

-Монгол улсад гэмт хэрэгт холбогдсон гадаадын иргэдийн оргон зугатаж зайлж болзошгүй гэсэн асуудлаар хуулийн зохицуулалт бол сүүлийн үед нилээд сайжирч байгаа. Тухайлбал, Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтад шалгаж байгаа гадаадын иргэний бичиг баримт буюу паспортыг манай байгууллагад хадгалуулж байх хуулийн зохицуулалт гарсан. Улсын хэмжээнд 43 боомт тодорхой хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Энэ боомтуудаас манай албаныхан 26 боомтод ажиллаж байна. Өөрөөр хэлбэл 26 хилийн боомтод сүлжээ холбогдсон гэсэн үг. Хилээр ямар хүн хэзээ орж ирэв, ямар виз, хугацаатай орж ирэв, хэзээ гарав зэргийг бид хянаж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн гадаадын иргэдийн талаар цагдаагийн байгууллагатай байнга хамтарч ажилладаг. Хамгийн сүүлийн байдлаар Украйн улсын иргэд хуурамч ID картаар хаан банкнаас их хэмжээний сая төгрөгийн хохирол учруулсан хэрэг гарсан. Энэ хэрэгт дээр цагдаагийн байгууллага, манай байгууллага хоёр маш сайн холбогдож ажилласан. Буянт- Ухаа боомтоор орж ирсэн хүмүүсийг шалгаж байж бүр буудлынх нь хаягийг олж цагдаагийн хэлтсийнхэнд өгсөн.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэж байгаа Монголд байх хугацаа нь дууссан Хятадууд хэрээс хэтэрч байна. Энэ талаар ?

-30 хоногоос дээш хугацаанд Монгол улсад зорчиж байгаа иргэд бол орж ирснээсээ хойш долоо хоногийн дотор заавал гадаадын харьяатай иргэд бүртгэх газар бүртгүүлэх ёстой. Бүртгүүлчихээд зарим нэг нь манай улсад удаан суухаар бол манай байгууллагаас зөвшөөрөл авах ба хяналтын ID карт өгдөг болсон. Харин 30 хоног дотроо Монгол улсад орчихоод гарч байгаа хүмүүсийг бид сүлжээгээрээ л бүртгэдэг.

-Гадаадын иргэд Монгол улсын иргэний үнэмлэх хууль бусаар гаргасан гэсэн?

-Монгол улсын иргэний үнэмлэхийг манай байгууллага олгодоггүй. Үүнийг УБЕГ олгодог. Гадаадын иргэнд бид оршин суух зөвшөөрлийг нь олгохдоо ID карт өгдөг болсон. Энэ карт 2011 оны нэгдүгээр сарын 1-ээс олгогдсон. Удаан хугацаагаар оршин суух иргэдийн хувьд гарын хурууных нь хээ, хаягийн бүртгэл, аль байгууллагад ажилладаг, урьд нь ирж байсан гэх мэт бүх мэдээлллүүд байгаа. Энэ картыг хуурамчаар үйлдэх ямар ч нөхцөл байхгүй ба 14 төрлийн нууцлалтай. Дотроо долоон өнгө байгаа. Тухайлбал, Хөх өнгийн карт бол Монгол улсын иргэнтэй гэр бүл болсон хүнд, шар нь бол хөдөлмөр эрхлэгчдэд, цагаач иргэдэд ногоон карт,  харин суралцагсад бол ягаан өнгөтэй карт эзэмшдэг байгаа. Үүнийг бол зөөврийн төхөөрөмжөөр шалгадаг. Урьд нь гадаадын иргэдийн паспорт дээр нь оршин суух зөвшөөрлийг дараад, тэрэн дээр бичилт хийдэг байсан. Иймээс хуурамчаар үйлдэх тохиолдол их байсан.

-Филиппин улсын иргэд Монгол улсад визгүй зорчдог уу?

-Филиппин улсын иргэд Монгол улсад 21 хоног визгүй зорчих эрхтэй. Энэ нь хоёр улсын засгийн газрын хэлэлцээр юм. Монгол улсын иргэд бол филиппинд сар үнэгүй зорчдог. Сүүлийн үед Филиппин иргэд харлаад гэрийн үйлчлэгч хийх, хүүхэд асрах асуудал их болсон. Үүнийг бид журамлаж байгаа. Энэ байдал бол бүрэн хяналтанд орсон. Өнөөдрийн байдлаар Монгол улсад бүртгэлтэй 441 флиппин иргэн байна Энэ иргэдээс 325 иргэн бол хөдөлмөр эрхлэгч. Өөрөөр хэлбэл Оюутолгойд хөдөлмөр эрхэлдэг инженер, техникч их байдаг.

Д.Ундрах 24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • zochin (184.78.96.189)
    mongold baigaa hujaa nar toogoo aldsan bailgui dee.
    2012 оны 06 сарын 22 | Хариулах
  • (71.191.202.23)
    500000 myaangaa baigaa mongoliin end tend oct xyjaa yabj baina shuu dee
    2012 оны 06 сарын 22 | Хариулах
  • shine songoltiin toloo (203.91.119.242)
    100.000 hujaa baigaa. man nam mongoliig idej, buzarlaj guiclee. odoo boliyo doo.shune songolt-ardchilal shuu.
    2012 оны 06 сарын 22 | Хариулах
  • зочин (182.160.56.4)
    худлаа ,хамаагүй илүү байгаа байх.Зоригийн хэргийг илрүүлсэн билүү
    2012 оны 06 сарын 22 | Хариулах
  • (49.0.184.254)
    Манай Засгийн Газар хятдуудыг оруулж ирээд байгаа юм билээ.
    2012 оны 06 сарын 22 | Хариулах
  • (49.0.184.254)
    441 флиппин иргэн. Ямар их юм бээ. Монголын баячууд ямар баян тэгээд тэнэг юм бээ Эмээ өвөөгөөр нь хүүхдээ харуулахгүй дээ. Аймар юмаа. Манайд байгаа гадаадыхан хүүхэд хардаг хүний тухай аймар аймар бичлэг бие биедээ дамжуулдаг. Видео бичлэг, камераар хардаг. Дуу авиаг нь хүртэл сонсох энгийн төхөөрөмжүүд байдаг юм билээ.
    2012 оны 06 сарын 22 | Хариулах
  • (182.160.33.169)
    hudlaa baih aa hamaagui ih hyatad bgaa bhaa
    2012 оны 06 сарын 22 | Хариулах
  • Èðãýí (180.235.176.26)
    ×èíèé õàðèóöäàã àæèë ø¿¿ äýý. ßàãààä èíãýæ çàìáàðààã¿é òàâüæ áàéãàà þì. Çàðèì íü Ìîíãîëä õóðèìëàæ áàéíà.
    2012 оны 06 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
    5 цаг 46 мин
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
    6 цаг 35 мин
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
    10 цаг 33 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    11 цаг 8 мин
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
    Өчигдөр 17 цаг 59 мин
  • Наадам: Төв аймгийн Заамар сумын уяач Ж.Түмэн-Өлзийгийн бор хээр шүдлэн түрүүллээ
    Өчигдөр 17 цаг 10 мин
  • НИТХ-ын дарга А.Баярын урилгаар БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга Хо Жун Чой Улаанбаатар хотод айлчилж байна
    Өчигдөр 15 цаг 39 мин
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
    Өчигдөр 14 цаг 42 мин
  • Наадам: Тод манлай уяач Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
    Өчигдөр 13 цаг 16 мин
  • Үерийн аюулаас сэрэмжилж, зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөв
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
    Өчигдөр 12 цаг 41 мин
  • Цэргийн ёслолын жагсаалд хууль сахиулах байгууллагын 1500 гаруй алба хаагч оролцлоо
    Өчигдөр 12 цаг 39 мин
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
    Өчигдөр 11 цаг 48 мин
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
    Өчигдөр 11 цаг 15 мин
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
    Өчигдөр 10 цаг 48 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван АЗАРГА
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Баримт: Төрийн наадамд завсаргүй 4 түрүүлсэн Дархан мэргэн Х.Оюунчимэг
    Өчигдөр 09 цаг 02 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
    Өчигдөр 08 цаг 31 мин
  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр У.Бямбасүрэнг томиллоо
    Уржигдар 23 цаг 11 мин
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
    Уржигдар 21 цаг 08 мин
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК