НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт оршуулга хийхийг зөвшөөрсөн долоон оршуулгын газрын жагсаалт, байршил хэмжээг баталлаа.
Тодруулбал Нарангийн энгэрийн оршуулгын газар, Нарангийн энгэр дэх Мусалман шашинтны оршуулгын газар, Мааньтын буюу Өлзийтийн оршуулгын газар, Алтан-Өлгийн оршуулгын газар баруун турууны шарил чандарлах төв, Гачууртын шарил чандарлах төв, 61-ийн гармын дурсгалын цэцэрлэгт хүрээлэн зэрэг байгууллагуудад зөвшөөрөл олгосон байна.
Мэргэжлийн байгууллагын шалгалтаар эдгээр оршуулгын газрууд үйл ажиллагаагаа мэргэжлийн хэмжээнд хэвийн зохион байгуулж байжээ.
Сэтгэгдэл (2)