Төрийн мөнгөөр туйлдаг, төсвийн хөрөнгөөр цалинждаг хэсэг бүлэг хүмүүс бий. Тэдний нэгийг Монгол улсын УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ гэдэг. Тэрбээр удирдсан байгууллагаа өөрийн вант улс шиг санадаг болохыг хэвлэлүүд нэг биш удаа онцолж байсан. Тиймээс ч Баянгол дүүргийг “Эрдэнэ вангийн хошуу” хэмээн хошигнон нэрлэдэг. Шалтгаан нь тус дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд С.Эрдэнэ гишүүний эхнэр, охин, хүү, хүргэн, туслах, бие хамгаалагч, хамаатны хүү, бүр жолооч нь гээд түүний ойр дотны 21 хүн ажилладагтай холбоотой. Цаашилбал, түүний ойрын гэх бүх хүмүүс тус дүүргийн төрийн албанд ажилладаг гэх мэдээлэл байдаг. Мөн С.Эрдэнэ сайдын болон түүний дотны хүмүүсийн мэдлийн олон компани, аж, ахуй нэгж тус дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж бусдаас илүү эрх мэдэлтэй байдаг гэж олон нийт ярьдаг. Тэгвэл Эрдэнэ вангийн хошууны талаарх нэгэн нэвтрүүлэг цахим хуудаснаа олны анхаарлыг ихээхэн татаад байна. Тус нэвтрүүлгийг хүргэе.
Сэтгэгдэл (13)