Монгол түмний заяаг даасан төрийн тахилгат Богд очирваань Отгонтэнгэр хайрханыг тахих ёслол дөрвөн жилд нэг удаа болдог уламжлалтай.
Тэгвэл энэхүү ёслол энэ жил тохиож байгаа бөгөөд Монгол зон олны буян заяа, амь насыг нь дааж байдаг хайрханы тахилгыг долдугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдахаар болжээ.