Засгийн газрын 2016 оны “Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай” 185 дугаар тогтоол батлагдсантай холбогдуулан өнөөдөр /2016.04.29/-нд Аж үйлдвэрийн яам үйлдвэрлэгч, мэргэжлийн холбоодтой санал солилцлоо. Зөвлөгөөнд Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү болон холбогдох албаны хүмүүс, мэргэжлийн холбоод, дотоодын үйлдвэрлэгч аж ахуй нэгжийн төлөөлөл бүхий 100 гаруй хүн оролцов.
Аж үйлдвэрийн яам энэ оныг “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд дотоодын үйлдвэрлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлэх, зах зээлээ хамгаалах зорилгоор шат дараалсан арга хэмжээг авч ажиллаж байна. Үүний нэг нь Засгийн газрын 185 дугаар тогтоол юм. Энэ оны тавдугаар сарын 1-ээс хэрэгжих уг тогтоолд 14 бүлгийн 28 зүйлийн 100 гаруй нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүнд импортын тарифын зохицуулалт хийхээр тусгажээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь улсын хилээр таван хувийн татвар төлж орж ирдэг байсан импортын 100 гаруй бараа, бүтээгдэхүүний гаалийн албан татварын хувь хэмжээг 15-20 хүртэлх хувиар нэмэгдүүллээ.
Сэтгэгдэл (1)