2012 оны сонгуулиар бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан УИХ-ын гурван гишүүний хоёр нь МАН-д элссэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар МАН-д гишүүнээр элссэн билээ. Тэгвэл үлдсэн ганц гишүүн болох С.Ганбаатар АН-д элсэхээр яригдаж эхэлсэн байна. Тэрбээр ХҮН-ын дарга болсон ч намын зарим гишүүдийнхээ эсэргүүцлээр албан тушаалаасаа огцорсон юм. Түүний элссэн ХҮН-ынхэн сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Одоогийн дарга С.Боргил нь ч бие даан нэр дэвшихээ мэдэгдээд байгаа билээ. Тэгвэл С.Ганбаатар АН-д элсэж Дархан-Уул аймагтаа нэр дэвшихээр яригдаж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (18)