Өнөөдөр байнгын хороод хуралдаж Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагт хуралдаж Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл, Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл, Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төсөл, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл, Олон улсын гэрээний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл, Төрийн болон албаны нууцын тухай, Мэдээллийн аюулгүй байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл, Гадаад харилцааны тухай хуулийн төсөл болон бусад асуудлуудыг хэлэлцэх байсан.
Гэвч байнгын хороодын хуралдаан хойшиллоо. Учир нь АН-ын бүлэг хуралдаж байгаатай холбогдуулан байнгын хороодын хурал хойшлогдсон байна.