УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10.00 цагт эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.
Уг асуудлаар УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг тав хоногийн завсарлага авсан. Завсарлага өнөөдөр дууссанаар уг асуудлыг хэлэлцэж эхлээд буй нь энэ юм. Хуралдааны эхэнд "Шударга ёс" эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ бүлгийн шийдвэрийг танилцуулав. Тус бүлэг завсарлагын хугацаанд ажлын хэсэг байгуулсаны зэрэгцээ парламентад суудалгүй намуудтай хэлэлцүүлэг явуулсан гэдгийг хэлээд тус дүгнэлтийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд үг хэлж байна.
Т.Энхэлээ