Япон улсын “Зүрх хамгаалах төсөл” төрийн бус байгууллага Манай улсад сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулж, зүрхний катетер эмчилгээг 536 хүүхдэд хийсэн байна.
Эмч нарын баг төрөлхийн зүрхний гажиг өвчнийг оношлохоос гадна эмчилгээ хийдэг бөгөөд 21 аймгийн хэмжээнд нийт 5278 хүүхдэд оношлогоо хийгээд байгаа аж.
Уг ажлын хүрээнд энэ сарын 1-нээс 4-ний өдрүүдэд Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд сонгогдсон 20 хүүхдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийх юм. Тодруулбал, Япон эмч нар жилдээ хоёр удаа хувийн зардлаараа Монголд ирдэг бөгөөд эхний удаад оношлогоо хийж, эмчилгээнд хамрагдах ёстой хүүхдүүдийг сонгон дараагийн удаад эмчилгээгээ хийдэг аж. Хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд энэ төрлийн өвчлөл ихтэй Ховд аймаг дахь Баруун бүсийн оношлогооны төвд 119 хүүхдэд үнэ төлбөргүй үзлэг хийгээд иржээ.