Өчигдөр замын цагдаагийн байгууллагад нийт 319 дуудлага ирсний 243 нь ослын дуудлага ирсэн байна. Тодруулбал, авто замын ослын улмаас 25 хүн гэмтэж, бэртсэн бөгөөд тэдний 6 нь хүүхэд байжээ.
Мөн энэ сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт 24 настай эрэгтэй мотоциклиос онхолдож нас барсан байна. Дашрамд дурдахад, дулааны улирал иргэд дугуй мотоцикль унах нь ихэсдэг. Улмаар энэ төрлийн осол нэмэгдэх хандлагатай байгаа гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.