Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Монгол Улсад Өмгөөллийн байгууллага үүсэн байгуулагдсан өдрийг тохиолдуулан “Иргэддээ-Тусалъя” Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг энэ сарын 27-ны 10:00-16:00 цагийн хооронд Чингисийн талбайд зохион байгуулахаар болжээ.
Тус өдөрлөгийн талаар мэдээлэл өгөх зорилгоор өнөөдөр Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн Д.Түвшинтамир, Нийслэлийн засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Бадамханд Жилдээ ганц удаа зохион байгуулдаг энэ арга хэмжээгээр улс даяар 21 аймаг, зургаан дүүрэгт өмгөөлөгчид ажиллаж иргэдэд үнэ төлбөргүй хууль эрх зүйн зөвлөгөө өгдөг бөгөөд хуульч, өмгөөлөгчид иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгт оролцож байгаа нь Өмгөөллийн байгууллага болон өөрийн ажил үүргийг олон нийтэд сурталчлах, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа нэг илэрхийлэл билээ.
Тус өдөрлөгт Өмгөөллийн "Монгол элч", "Монгол өмгөөлөгч", "Адвокат консалтинг", "Анта консалтинг", "Илч", "N and B advocates law firm", "Ланд мэн консалтинг", "Үнэмлэхүй эрх", "Үлэмж партнерс", "Веритас Партнерс", "Цэц билэг", "Хамаг монгол хууль", "Монгол зарга", "Эрх зүйн ирээдүй", "LB партнерс", "Монголиан легал коунселлор", "Номин товч консалтинг", "B and C lawyers", Эм Ди Эс энд Хаанлекс", "Финаншэллоо", "Хэм консалтинг" , "Эн энд Би эдвокэйтс" зэрэг нөхөрлөл болон хуульч өмгөөлөгчид оролцож, Чингисийн талбайд иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгнө.