Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр 61 тоот зарлиг гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар философийн ухааны доктор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Нанзаддоржийн Лүндэндоржийг улируулан томилжээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар гишүүдийн 100 хувийн саналаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Н.Лүндэндоржийг сонгон томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлснийг ийнхүү ёсчилсон байна.
Дашрамд өгүүлэхэд Шүүхийн ерөнхий зөвлөлд Н.Лүндэндорж, Д.Эрдэнэчулуун, О.Зандраа, П.Батсайхан нарыг гишүүнээр томилогдоод байгаа юм.
Сэтгэгдэл (9)