УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг 2016 оны УИХ-ын сонгуульд Увс аймагт нэр дэвшихээр болжээ. Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа "Ардчиллынхан бид 4 жил ихийг хийж, бүтээж чадсан. Илүү ихийг бүтээхээр багаараа хамтдаа зүтгэнэ ээ” гэсэн байна.
Сонгуулийн Ерөнхий хорооноос Увсын мандатын тоог багасгаж хоёр болгон УИХ-д оруулж ирэхэд тэрбээр эрс эсэргүүцэн "Увсын хүн ам их. Тэдний төлөөлөл хоёр байх нь зүйд нийцэхгүй" хэмээн байнгын хорооны хуралдаан дээр зарчмын зөрүүтэй санал гаргаж тус тойрогт нэг мандатыг нэмэх саналыг гаргаж олонхоор дэмжүүлж чадсан юм.
Тэрбээр 2008 онд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин ялалт байгуулж, 2012 оны сонгуулиар намын жагсаалтаар УИХ-д суусан билээ. Харин энэ удаа өөрийн төрсөн нутагт хүч үзэхээр болжээ.
Сэтгэгдэл (22)