Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын хороо хуралдаж 2016 оны УИХ-ын сонгуульд тус тойргоос өрсөлдөх нэр дэвшигчдийг тодруулах гэж байна. Сонгинохайрхан дүүрэг нь зургаан мандаттай юм. Тус дүүргээс горилж буй хүмүүс бол УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, Л.Эрдэнэчимэг, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд, Эрүүл мэндийн дэд сайд асан Т.Болдбаатар, Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга Ө.Пүрэвбаатар, Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэг, Кекүшюзан Д.Батбаяр, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга асан О.Магнай нар.
Тэднээс хэн нь дэмжлэг авах нь удагүй тодорхой болно. Нэр нь дэмжигдсэн гишүүдийг ҮЗХ-ны хурлаар баталгаажуулах юм.
Сэтгэгдэл (2)