МАХН-ын 76 нэр дэвшигч өнөөдөр Чингисийн талбайд өлсгөлөн зарлана гэж байсан ч Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас зөвшөөрөл олгоогүй байна. Тус намынхан мөн өлсгөлөн зарлах хүсэлтээ харъяа дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан бөгөөд хариу хүлээж байгаа аж.
Тэдний өлсгөлөн зарлах шалтгаан нь МАХН-ын дарга Н.Энхбаяр болон дэд дарга Э.Эрдэнэжамъян нарыг сонгуульд оролцуулахгүй гэснийг эсэргүүцэж буйтай холбоотой аж. МАХН-ын дарга Н.Энхбаярыг ялтайд тооцогдох хугацаа нь дуусаагүй учир төрийн албан тушаал хаших эрхгүй гэсэн байна. Харин Э.Эрдэнэжамъяаны хувьд дэд сайдаар ажиллаж байхдаа Интерпол руу захидал бичсэнээсээ болж төрд ажиллах эрхээ дөрвөн жилээр хасуулжээ.
Сэтгэгдэл (31)