Зуны эхэн харагчин могой сар
Гурван хөх мэнгэтэй цагаан нохой өдөр
Аргын тооллын: 2016.5.28, Бямба гараг
Наран ургах шингэх: 06.00-21.40
Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд, бие угаах, хувцас өмсөхөд сайн.
Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих хангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал идээ, ундаа элбэг олдоно.