УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичгийг Сонгуулийн Ерөнхий Хороо хүлээн авч байна.
СЕХ-ны даргын энэ сарын 26-ны өдрийн А/11 тоот захирамжаар ирэх сонгуульд нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах ажлын хэсгийг байгуулан шуурхай ажиллаж байна.
Тус хороо нь өнөөдөр бие даагчдын материалыг хүлээн авч байна. Өнөөдөр 12 цагийн байдлаар 17 бие даагч СЕХ-нд материалаа бүрдүүлэн өгөөд байгаа аж.
24tsag.mn