Хорин дөрөв дэх жилдээ болох бүх цэргийн наадам ирэх ням гаригт болно. Аймгийн цолтой дүйцэх цэргийн арслан цол олгодог энэ тэмцээнд уламжлал ёсоор 256 бөх барилдана. Энэ жилийн барилдаанд “Алдар”,“Хилчин”,“Аврагч”,“Сүлд” зэрэг томоохон спорт хороонд харьяалалтай бөхчүүд зодоглох боломжтой гэнэ. Бүх цэргийн наадам анх 1992 онд болсон богоод 128 бөх зодоглож. хожим нь улсын начин болсон Н.Дэлгэрбал түрүүлж, цэргийн заан Ч.Ганбаатар үзүүрлэж байжээ. Түүнээс хойш энэ барилдаанд түрүүлсэн бөхчүүдээс дархан аварга Г.Өсөхбаяр, аварга С.Мөнхбат, гарьд И.Доржсамбуу, Н.Ганбаатар нар өндөр цолд хүрсэн байдаг. Бас улсын заан Ч.Санжаадамба, харцага А.Бямбажав, начин Д.Цогзолдорж нар хоёр удаа түрүүлжээ.