Жүжигчин Г.Ундармаа “Итгэлийн танхим” төслөөрөө эмнэлгийн танхимуудыг засч тохижуулж байгаа билээ. Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Баянхошууны салбар амбулатори, Хүүхдийн каибнетийг бүрэн засч тохижуулсан. Харин энэ удаад Хан-Уул дүүргийн эмнэлгийн 400 метр квадрат гаруй талбайг засч, тохижуулахаар ажилдаа оржээ.
Жүжигчин Г.Ундармаа “Итгэлийн танхим” ТББ байгуулснаас хойш Улсын клиникийн төв эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн хүлээлгийн танхимыг 88 сая төгрөгөөр сэргээн засварласан. Үүний дараа Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх поликлиникийн хүлээлгийн танхимыг мөн 80 гаруй сая төгрөгөөр засварлаж байсан юм.
Сэтгэгдэл (5)