Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас үер бууж айл өрх гудамж талбай усанд автсан, байшин, зоорийн давхар руу ус орсон 51 удаагийн дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт иржээ.
Эдгээрээс 90 гаруй хувь нь үерийн аюултай бүсэд суурьшсан иргэдийн дуудлага байсан учир ус зайлуулах суваг, шуудуу татаж үерийн усыг соруулж авсан байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Ногооны талбайн 4-7 дугаар гудамж, Рашаантын 7-12 дугаар гудамжны усыг зайлуулахаар мотопомп ашиглан усыг соруулах, далан, суваг шуудуу татаж үерт автсан айл өрхийн аюулгүй байдлыг ханган ажилласан байна.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр Улаанбаатар хотод 6-р сарын гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд түр зуурын дуу цахилгаантай бороо орж, бороо орох үеэр салхи зарим газраар түр зуур 12-14м/с, зарим үед 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй байгаа тул иргэд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах, хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх, үерийн аюулаас эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөө аврах, хамгаалах /гэр хашаагаа тойруулж суваг шуудуу татах, бэхэлгээ хийх, хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг аюулгүй газар байлгахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.