Энэ бол Монгол Ардын намы сонгуулийг яаж луйварддаг, худалдаж авдгийг яруу тод харуулах баримт юм.
Төрийн албан тушаалуудыг ингэж үнэлж, тари тогтоож зарах замаар санхүүждэг талаар ярьж байгаа бичлэг. Энэ бол монгол улсын хууль тогтоомжуудыг бүхэлд нь зөрчиж, СЕХ-ноос тогтоосон сонгуулийн санхүүжилтийн хэмжээг хэдэн арав дахин өсгөсөн дүнгээр мөнгө босгодог болохыг илчилсэн баримт. Хөдөлбөргүй баримт шүү. М.Энхболд, Ц.Сандуй нар энэ удаагийн сонгуулийг мөнгөөр луйвардах гэж байгаа нь тодорхой боллоо. Зөвхөн Улаанбаатараас гэхэд 60 тэрбум төгрөгийг босгохоор төлөвлөсөн байгаа биз. Яамны мэргэжилтнээс дээш албан тушаалыг бүгдийг үнэлж үнэ тогтоосож байгаа. Гүйцэтгэх, хууль тогтоох албан тушаалууд бүр зөвлөхийн албыг хүртэл үнэлж байгаа энэ бичлэг дээр ярьсан байна. Бас сонгуульд ялсан нөхцөлд Төрийн албан хаагчдыг бүгдийг халж мөнгөө урьдчилж төлсөн хүмүүсээрээ сольж, өөрийсдийн хүмүүсийг ажилтай, орлоготой болгоно гэж ч ярьсан нь бий. Суудлын тариф гэж албан тушаалыг үнэ тогтоосон хүснэгт нь ч бий.
Улс даяарт хэдийг хэнээс татаж, яаж мөнгө босгосныг эндээс баримжаалбал МАН 100 тэрбум төгрөгөөр сонгууль хийж байгаа юм байна. Тэд төрийн сонгуулийг мөнгөөр худалдан авах гэж байна. Зарим нэг ил болсон хэрэг гэхэд МАН-аас нэр дэвшигч Д.Цогтбаатар Багануур дүүргийн иргэдийн саналыг татах зорилгоор 150 төгрөг тарааж байгаад баригдаж, илчлэгдлээ. Оффшор данстай олон улс төрч Д.Цогтбаатар шиг мөнгө тараах гэж зэхэж байгааг дуулсан.
Би нийт сонгогчиддоо сэрэмжлүүлж, худалдагдахгүй байхыг анхааруулж байна. Энэ бол Төрийн эрхийг хууль бусаар авах, авлигын жинхэн утгаар нь дэлгэрүүлэх аймшигт гэмт хэрэг мөн. Ийм аймаар зүйлийг ярьж, төлөвлөж хэрэгжүүлж байгаа МАН-ын дарга, Нийслэлийн хорооны дарга нар хуулийн хариуцлагад татагдах ёстой. Өнөө хууль, шудрага ёсыг ярьдаг, шаарддаг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд бусад өндөр албан тушаалтнуудыг би ийм бузар үйлдлийг таслан зогсоож, сонгуулийг шудрага явагдах нөхцлөөр хангах үүргээ биелүүлэхийг бас шаардаж байна.
Сонгуулийн мөнгөө олохын тулд албан тушаалыг үнэлж, наймаацах тухай яриа
МАН-ын төв байр.
М.Энхболдын албан тасалгаа.
2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө
М.Энхболд /МАН-ын дарга/
Ц.Сандуй Нийслэлийн /МАН-ын хорооны дарга/
А.Ганбаатар /Ц.Сандуйгийн зөвлөх/
А.Ганбаатар: - За, САНДУЙ чи нэг хэлээд тайлбарлаатах
Ц.Сандуй: - Ер нь бол бид яахав санхүүжилтийн төлөвлөлт хийсэн. Түрүүн Ганбаатар хэлжийсэн. Ирээдүйд бид нар авах яг ашгаа үнэльеэ гэж байгаан. -Тэхээр бид нар бүх хүмүүсийн судалгааг гаргасан. Бүх агентлаг,одоо байгаа агентлаг, яам, тамгын газар, хууль тогтоох, гүйцэтгэх засаглал,орон нутгийн түвшинд бүгдийнх нь албан тушаалыг гаргаад авчихсан байгаа. Тэгээд энэ дээр хэн ажиллах уу? Ямар үнэ өртөгтэй байх уу?гэдэг юмны л нууцлал байх ёстой. Тэгээл тэрийг нь бид нар за чи яг энэ дээр очих юм бол за доороо 5 хүн олоод удирдаж ажиллах юм бол тэр 5 хүнтэйгээ нийт тэдэн төгрөгийн санхүүжилт босгож ир гэдэг ийм нууц даалгавар өгий. Энэ бол хоор хоорондоо тус тусдаа байна гэсэн үг.
М.Энхболд: - Хотынхыг бас давхар хийцэн байгаа юу?
Ц.Сандуй: - Тийм хийцэн бүгд байгаа.
Ц.Сандуй: - Энэ бол бүгд задарна. Энийг бол танд ойлгоцтойг нь үзүүлж байна
Ц.Сандуй: - Санхүүжилтийн 1,2,3-р схем байгаа.1-р схем нь бүх гишүүдийн татвар хураамж байгаа Гэхдээ бид нар байгууллага дээр бол доод тал нь Хэлтсийн дарга, Ахлах мэргэжилтэн хүртэл яасан тэхээс мэргэжилтгүүдийг бол оруулаагүй. Ахлах мэргэжилтэн, Хэлтсийн дарга, тэгээд санхүүгийн эрхтэй дарга,дэд дарга гэсэн ийм үндсэн хүмүүсийг үнэлээд тэгээл ерөөсөө л эртхэнээс хүмүүсээ байршуулаал бид нар мэдээж, бид нар бүгдийг нь солино ш дээ тэр үедээ л бид нар хүмүүсээ ер нь ажил төрөлтэй болгоё гэсэн санаа байна эндээс бид нар чинь босгоход ойролцоогоор хэд гэж бид тооцлоо?
Ц.Сандуй: - Ер нь бол Нийслэл дээрээс бол нэг 60 тэрбумыг босгоно...
Ц.Сандуй: - 60 тэрбум босгочхоор байгаа..
А.Ганбаатар: - За, одоо ХЭГ-ын дарга гэж байна, доор нь хэдэн хүн байна чи наана... тоотой нь хаана байна?
А.Ганбаатар: -За ингээд тоотойгоо, задарцан гарчихсан байгаа хувь хүн, авах хүмүүс л гэсэн үг. За жишээ нь хууль эрх зүйн хэлтэс гэхэд чинь тээ дарга нь байна тээ, ингэхэд ард нь хэлтэсийн дарга байна, ахлах мэргэжилтэн гээд тэгэхэд...энэ энэнтэй л бид нар харьцна бүгдийг нь ингээд хардаа, тойргийн системээр
М.Энхболд: -Аан, энэ гурван хүнийхээ юмыг л одоо...
А.Ганбаатар: -Тийм, авчирна
А.Ганбаатар: -Төвлөрүүлнэ ?
А.Ганбаатар: -Тэгэхээр яах вэ гэвэл энэ хүн дээ л биднүүс ганцхан мөнгөө хэлнэ чи энийг л аваад ир!
М.Энхболд: -Одоо яг тийм юм гараад байгаа байхгүй юу 2012 оны сонгуульд би тэдэн төгрөг өгсөн, тэр мөнгө хаашаа орсон юм бэ би намын байрны гадаа ирээд, тэрэнд нэг цүнхтэй өгөөд оруулсан ш дээ
Ц.Сандуй: -Одоо хамгийн замбараагүй байгаа нь л НАМЗХ ш дээ
Эх сурвалж: POLIT.MN
Сэтгэгдэл (106)