МАХН-аас Нийслэлийн Хан-Уул, Багануур дүүргийн 56 дугаар тойрогт нэр дэвшиж буй Б.Хэрлэн гэх гэгээлэг эмэгтэйн зургаар фото түүх булан үргэлжилж байна. Гэгээлэг гэхийн учир нь тэрбээр эрдмийн их өргөө Удирдлагын академид насаараа багшилж олон хүнийг боловсрол, мэдлэгт хөтөлсөн хүн юм. Энэ ч үүднээс түүнийг Монголын сэхээтнүүдийг боловсруулдаг хүн гэж хэлж болно. Ингээд жирийн нэгэн багш эмэгтэй улс төрд орсон хүртэлх фото түүхийг сонирхоцгооё.
Б.Хэрлэнгийн анхны зураг. Тэрбээр Архангай аймгийн Цэцэрлэг хотод төржээ. 12 хүүхэдтэй айлын отгон охин, 3 ах 8 эгчтэй. Б.Хэрлэн аав ээжээрээ үргэлж бахархаж, тэднийхээ сургаалийг өдгөө ч амьдралынхаа зарчмыг болгож явдаг гэсэн. Том эгч Б.Дэлгээ болон түүний охидын хамт.
Гадаад хэл, соёлтой танилцуулсан багш. Түүнийг дөрөвдүгээр ангид байхад нь ЗХУ-ын мэргэжилтэн багш Ирина Евгеньевна гэх орос багш томилогдон ирж, гадаад хэлний анхны А үсгийг зааж байсан гэдэг. Ирина Евгеньевна багш Б.Хэрлэнд Орос хэл төдийгүй сүлжмэл эдлэл нэхэх, төгөлдөр хуур хүртэл зааж байсан байна. Тиймээс ч багшдаа үргэлж баярлаж, бахархаж явдаг юм билээ.
1984 оны Москвагийн олимпиад. Б.Хэрлэн есдүгээр ангид байхдаа Москва хотод зохион байгуулагдсан олон улсын сурагчдын олимпиадад оролцож байжээ. 45 орны 300 гаруй сурагч оролцсон энэхүү олимпиадаас тэрбээр мөнгөн медальтай ирсэн байна.
Дээл урладаг ээжийн дээлтэй охидууд. Түүний ээж монгол үндэсний дээл сайхан оёдог уран эмэгтэй байжээ. Тиймээс ч охидууддаа оёж хатгахаас эхлээд эмэгтэй хүний хийж сурах бүхий л ажил хөдөлмөрийг зааж сургадаг байсан аж. Б.Хэрлэн ээжийнхээ тухай ярихдаа "Миний ээж үүлэнд уран үгэнд цэцэн. Амьдралын хатан ухаантай хүн байсан. Үр хүүхдээ үлгэр домогоор хүмүүжүүлж өсгөсөн хүн дээ" хэмээн хуучилж байсан.
Хань Н.Гантулгын хамт. Тэрбээр нөхөртэйгээ ОХУ-д оюутан байхдаа танилцаж, гал голомтоо бадрааж байсан байна. Одоо хоёр сайхан хүүгийн аав, ээж болжээ.
ОХУ-ын Багшийн сургууль: Тэрбээр ОХУ-ын Эрхүү хотын Улсын багшийн их сургуулийг төгссөн. Оюутан байхдаа нийгмийн идэвхитэй байж оюутны эвлэлийн гуравдугаар үүрийн даргаар сонгогдон ажиллаж байжээ. Түүний удирдан тэргүүлж байсан оюутнууд тухайн үед нэг сэтгэл зүрхтэй, нэгнээ гэсэн чин эрмэлзлэлтэй хамт олон болж чадсан гэдэг.
Оюутан нас: ОХУ-ын Эрхүү хотод дөрвөн жил хамт сурч, жаргал зовлонгоо хуваалцсан найз Ц.Цэцэгмаа нь өдгөө ч удирдахуйн ухааныг хөгжүүлэхэд гар бие сэтгэл зүтгэлээрээ хамтран ажиллаж байна.
1989 онд авахуулсан энэхүү зураг Б.Хэрлэнгийн хамгийн хайртай, нандигнан хадгалж явдаг зургийн нэг аж. Тэрбээр ОХУ-д Багшийн их сургуулиа дүүргэж, энгэрийн тэмдэг дипломоо гардан авсаныхаа дараа энэхүү зургийг татуулж байжээ.
Эрдэмтэн Б.Хэрлэн. 2003 онд ХБНГУ-д төрийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалжээ.
2006 онд ХБНГУ-д Бонн хотод Бундес академид мэргэжил дээшлүүлж байсан байна. Холбооны улсуудын төрийн өндөр албан тушаалтнуудын мэргэжлийг дээшлүүлдэг энэ академийн сургалтын агуулга, арга зүйг Удирдлагын академид нутагшуулахаар тэд зорьж явсан юм.
Б.Хэрлэн 2008 онд Щведийн Уппсалагийн Их сургуулийн дэргэдэх Торгон зам судлалын хүрээлэнтэй хамтарч "Зөрчилдөөнөөс хамтын ажиллагаанд" төслийг санаачилан хэрэгжүүлж байсан түүх ийнхүү зурагт үлджээ.
2016 онд Солонгосын Жежү хотод болсон Азийн форумд оролцож төрийн бодлогод иргэдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар өөрийн бэлтгэсэн судалгааны ажлаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна.
2015 он. Тэрбээр монгол орны үзэсгэлэнт байгаль, ухаант мэргэн ард түмнээрээ үргэлж бахархан явдаг аж. Тиймээс ч амралт болгоноороо эх орныхоо үзэсгэлэнт газруудаар аялаж, байгалийн сайхныг бишрэн бахархадаг байна.
Улс төрч Б.Хэрлэн. Тэрбээр өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлээрээ сонгосон намаасаа УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байна. Боловсрол, мэдлэгээрээ түүчээлж чадах ийм нэг эмэгтэй төр түшилцэхээр зорьж явна.
24tsag.mn
Сэтгэгдэл (13)