Таныг гомдоосон хүн дуг нойрондоо дугжирч байхад та харин гомдон шаналж нойргүй хонож байгаа юм биш биз? Уучлахгүй байна гэдэг түүнийг хохироож буй хэрэг огт биш шүү. Харин ч тэр хүн таныг зовоосон дээрээс нь дахиад нэмээд өөрийгөө шийтгэж байгаа хэрэг шүү.
Уучлахын аргагүй явдал байж болох ч хэн нь илүү зовж байгаа бол гэж та нэг эргэцүүлээрэй. Гомдлыг удаан тээх танд үнэхээр хэцүү байгаа биз дээ. Уучлахгүй байлаа гээд чи юу хожих юм? Уучиллаа гэхэд чи юу алдах юм бэ.
Уучилбал зүрх тань амарч уучлахгүй бол зүрх чинь зовох бус уу? Тиймээс уучилж зүрхээ баярлуул. Эс бөгөөс сүүлдээ та зүрхний өвчтэй ч болж мэднэ шүү. Яадаг юм бэ уучилчих аа. Зүрхнээс тань хүнд юм аваад хаячихсан юм шиг л онгойх болно шүү. Уучилж зүрхээ амраа л даа. Гуйж байна.
Х.Баасансүрэн
Эрдэнэзуу хийдийн Хамба лам
Сэтгэгдэл (1)