Элсэлтийн ерөнхий шалгалтын /ЭЕШ/ хариу задарсан хэмээн олон нийтэд ташаа мэдээлэл түгээсэн иргэдийг хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж, хариуцлага тооцуулна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдэгдлээ.
ЭЕШ-ийн дараа төгсөгч, эцэг эхийн төлөөлөл болсон хэсэг иргэд шалгалтын хариу задарсан тухай олон нийтэд мэдээлж, улмаар олон нийтийн сүлжээнд ЭЕШ-ын хариуг худалдсан, мөнгөөр авсан бар кодтой цаасыг шалгалтад авч орсон тухай түгээсэн юм.
Тэгвэл Боловсролын үнэлгээний төвөөс цагдаагийн байгууллагатай хамтран шалгалт явуулж, “ЭЕШ-ын хариу задраагүй” гэх дүгнэлт гарсан бөгөөд хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж, хариуцлага тооцуулахаар болсон байна.