Энэ сонгуулийн үеэр гарсан хамгийн олон үзэгч буюу 10 мянга гаруй үзэгчдийг байлдан дагуулсан “За тохирох уу” шоунд өнгөрсөн удаа Т.Энхсайхан оролцсон билээ. Уг улс төржилтгүй шоу нэвтрүүлгийн үргэлжлэл өнөө орой буюу зургадугаар сарын 26-нд 23.30 цагаас ETV, 22.48 цагаас UBS телевизээр үзэгчдийн хүртээл болоход бэлэн боллоо. Хөтлөгч Ж.Алтаншагай болон нэр дэвшигч бүсгүйн хооронд өрнөх хөгжилтэй яриа та бүхнийг жаахан ч гэсэн уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж: Д.Батсайхан