2016.06.26-ны өдөр Улаанбаатар хот
НИТХ-ын сонгуулийн 7 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Жамсранжавын Тогтохбаяр нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт сонгогч иргэдтэй 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр уулзалт хийхдээ УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Зоригтыг “...оффшор данстай, тэр дансанд нь 30 сая ам.доллар буюу 60 тэрбум төгрөг байна гэдэг нь нотлогдсон, манай нам иймэрхүү зүйл дээр их харамсдаг, МАН ялж байж энэ мөнгөө нуусан, идэж уусан нөхдийг гаргаж ирнэ ” гэсэн ор үндэслэлгүй худал мэдээллийг олон нийтэд тараасан, түүнчлэн “Зууны мэдээ” сонин нь Д.Зоригт гадаад улсад “оффшор” данстай, компанитай гэсэн худал мэдээллийг сонгогчдод сонгуулийн суртачилгааны явцад сонин, цахим хуудас, вэб сайтаар удаа дараа тарааж буй үйлдлүүд нь “Сонгуулийн тухай хууль”-ийн 70 дугаар зүйлийн 70.5.13 дэх хэсэг “Сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх, доромжлох, гутаах, хуурамч мэдээ, мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр тараах”-ыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байхаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байх тул хууль хяналтын байгууллагад шалгуулж нэр төрөө сэргээлгэх, мөн уг худал хуурмаг мэдээллийг тарааж байгаа этгээдэд зохих хариуцлагыг хуулийн дагуу хүлээлгэхээр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргасан бөгөөд нэр дэвшигч Д.Зоригтод гадаад улсад ямар нэгэн “оффшор” данс, компани байхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Эх сурвалж: УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Зоригтын штаб
Сэтгэгдэл (6)