УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн сарын 24-ны өдөр хаврын чуулганыг завсарлуулж энэ сарын 23-ны өдөр үргэлжлүүлэн хуралдуулах захирамж гаргасан ч гишүүдийн ирц бүрдэхгүй шалтгаанаар хуралдаж чадахгүй байна. Учир нь сонгуулийн сурталчилгаа ид дундаа орсон энэ үед гишүүд чуулгандаа суух завгүй яваа юм. Тэгвэл хаврын чуулганыг өнөөдөр хаахаар болсон байна.
Өнөөдрийн хуралдаанаар доорх асуудлуудыг хэлэлцээд хаахаар товложээ.
НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
06 дугаар сарын 28-ны Мягмар гарагт 09.00 цагаас:
- Хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсох;
- Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы хаалт.
Уг нь хаврын чуулганаар олон чухал хуулийн төслийг хэлэлцэхээр байсан. Мөн ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн тодотгол зэргийг хэлэлцэхээр байв. Гэтэл чуулганыг гэнэт завсарлуулснаас болж чухал хуулиудыг хэлэлцэж амжилгүй хаврын чуулганыг хаах боллоо.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)