Хот болон хот хоорондын шалган нэвтрүүлэх төвүүдийн үйл ажиллагаанаас илэрсэн зөрчлөөс үүдэн Зам тээврийн яам болон Зам тээврийн хөгжлийн төвд мэдэгдэл хүргүүлжээ. Тодруулбал, ШӨХТГ-аас Хот болон хот хоорондын шалган нэвтрүүлэх цэгүүдэд явуулсан шалгалтаар авто зам ашигласны төлбөрийн тасалбар нь Өрсөлдөөний тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн байсан тул 10 сая төгрөгийн шийтгэл ногдуулахаар мэдэгдэл хүргүүлсэн байна.
Шалган нэвтрүүлэх цэгүүдэд тус тасалбар нь байгууллагын нэр, огноог илэрхийлсэн дардасгүй, үнэт цаасны шаардлага хангахгүй зөрчил нийтлэг байсан бөгөөд өрсөлдөөнт орчинд бус захиргааны байгууллагын харьяа төрийн өмчийн уг байгууллага дангаар үйл ажиллагаа эрхэлдэг хэрнээ үйлчилгээ хангалтгүй гэсэн үнэлгээ авчээ.
Иймд авто зам ашигласны төлбөрийг авдаг шалган нэвтрүүлэх төвүүдэд Өрсөлдөөний тухай хуулийн 15.1.4 болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 16.1.1-д заасны дагуу улсын байцаагчийн дүгнэлт гарч, зөрчлийг арилгуулахаар мэдэгдэл хүргүүлээд байгаа юм байна.
Сэтгэгдэл (2)