Сүүлийн үед МАН-ынханы албан тушаал наймаалцсан гэх бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж эхэлсэн. МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъянгийн ил болгосон бичлэгт МАН-ын дарга М.Энхболд нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нарын төрийн албыг хэрхэн үнэлэх, хэрхэн хуваах, сонгуулийн мөнгөө хэрхэн олох зэргийг ярьжээ. Үүнтэй холбогдуулан төрийн албан хаагчдаас Төрийн албаны зөвлөлд гомдол ихээр мэдүүлэх болсон байна. Тиймээс Төрийн албаны зөвлөл мэдэдэл гаргаад байгаа юм. Түүнчлэн улс төрийн намууд мэдэгдэл гаргаж, МАН-ын удирдлагуудыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгчээ.
Иргэд ч МАН-ын нууц бичлэгийн асуудлыг ихэд дургүйцэн хүлээж авсан бөгөөд хэрэв МАН сонгуульд ялвал одоо төрд ажиллаж байгаа хүмүүс олноороо халагдаж, МАН-ын албан тушаалын наймаанд оролцсон хүмүүс өөрсдийхөө хүнийг томилох нь ойлгомжтой юм байна гэлцэж байна. Түүнчлэн төрийн албан хаагчдын цалингийн зээл болон ипотекийн зээл зогсохыг үгүйсгэхгүй юм. Учир нь төрийн албаныхан олноороо халагдсан үед тэд зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүсэх аж. Тиймээс энэ албан тушаалын наймааг эсэргүүцэж байгааг иргэд хэлж байна. Өчигдрийн байдлаар л гэхэд Ховд аймгийн удирдах албан тушаалуудыг 10 саяар үнэлсэн гэх баримт олон нийтийн сүлжээнд ил болов. Энэ мэт албан тушаал наймаалцсан эрхэмүүд төрд очих юм бол энэ мөнгөнөөсөө илүү ихийг төрийн албанаас олохыг ч үгүйсгэхгүй юм. Түүнчлэн Ардчилсан намын хийж, хэрэгжүүлж байсан ажлыг зогсоож, олон мянган төрийн албан хаагчийг ажлаас нь халах нөхцөл үүсэх юм.
Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд анх удаа найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийг санаачлан хэрэгжүүлсэн. 1998-2012 он буюу 15 жилд 25000 айл 20 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдсан бол Ардчилсан нам засаг барьсан өнгөрсөн дөрвөн жилд 82000 айл ипотекийн зээлд хамрагдаж шинэ орон сууцандаа орлоо. Энэ оноос эхлэн зээлийн хүүг бууруулж таван хувийн хүүтэй болгон хэрэгжиж эхэлсэн. Цаашид Ардчилсан нам Ипотекийн зээлийг илүү хүртээмжтэй болгох бодлого баримтлан ажиллана. Хашаа байшинг сайжруулан “Хувийн орон сууц” болгож, ипотекийн зээлийн хүүгийн зохистой бодлого нэвтрүүлэх юм.
Эх сурвалж: АН-ын сонгуулийн штаб
Сэтгэгдэл (5)