“Цэрдийн галавын гайхамшиг” үзэсгэлэн өнөөдөр 18:00 цагаас нээлтээ хийнэ.
Үлэг гүрвэлийн төв музей барилгын төв танхимаа ашиглалтад оруулж буйтай холбогдуулан анхны үзмэр болон Т.Батаар, Цэрдийн үеийн палеонтологийн түүхэн олдворуудыг орчин үеийн шинэлэг техник технологийн тусламжтайгаар гурван хэмжээсийн шийдлээр дэглэн “Цэрдийн галавын гайхамшиг” хэмээх үзмэрийг дэлгэх аж.
Энэхүү үзвэрийн нээлтээр Үлэг гүрвэлийн төв музей зуны цагийн хуваарийн үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа бөгөөд маргаашнаас 10:00-19:00 цагийн хооронд ажиллах юм байна.
Сэтгэгдэл (4)