Орон нутаг дахь зам тээврийн ослын тоо өссөн байна. Төв аймгийн Борнуур сумын “Тайсийн хөтөл” гэх газар Урьхан зоогийн газраас хойш Дархан явах замд “Toyota Nadia” загварын автомашин замын хажуугийн жалга уруу онхолдсон ноцтой осол уржигдар гарчээ. Ослын улмаас жолооч 26 настай С болон 19 настай М хэмээх зорчигч нас барж 18-26 насны гурван зорчигч гэмтжээ.
Мөн өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хөтөлд “Toyota Prius-20” автомашин гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ ypcгал сөрж “Toyota Camry” автомашинтай мөргөлдсөн байна. “Toyota Prius-20” автомашинд зорчиж явсан 77 яастай эмэгтэй нийслэлд хүргэгдэж ирэх замдаа нас баржээ. Орон нутгийн замд хурдаа тааруулж, сэрэмжтэй явахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Сэтгэгдэл (10)