УИХ-ын хаврын чуулганыг хаахтай холбогдуулан чуулганы хуралдааныг өнөөдөр 09.00 цагт зарласан ч гишүүдийн ирц бүрдэхгүй байна. Одоогоор чуулганы танхимд 10 гаруй гишүүн ирээд байгаа юм.
Өнөөдрийн хуралдаанаар хэд, хэдэн хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсох юм.
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд ;
-Хууль сахиулах ажиллагааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд;
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд;
-Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд;
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль /шинэчилсэн найруулга/;
-Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (4)