УИХ болон аймаг, нийслэлийн сонгуулийн санал хураалттай холбогдуулан өнөөдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосон. Энэ дагуу Монголын талын хилийн боомтууд өнөөдөр амарч байна.
Гэхдээ олон улсын Буянт-Ухаа, Сүхбаатар төмөр зам, Замын-Үүд төмөр зам, Эрээн цав авто замын боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллаж, иргэдэд үйлчилж байгаа юм. Тэгвэл маргаашнаас бүх боомтууд цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана.