Сонгуулийн Ерөнхий хорооноос сонгуулийн санал хураалтын ирцийн хоёр дахь мэдээллийг дөнгөж сая өглөө. 17.00 цагийн байдлаар улсын хэмжээнд ирц 55 хувьтай байна. Хамгийн өндөр ирцтэй тойрог нь 31 дүгээр тойрог буюу Увсын тойрог байна. Тойрог хэсгийн хороодод санал хураалт хэвийн явагдаж байна гэж СЕХ-оос мэдэгдлээ.
Ирцийн талаарх дараагийн мэдээллийг 23.00 цагт мэдээлнэ.
Т.Энхэлээ