МАХН-аас Үндэсний мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийж, МАН-ынхан мөнгө тарааж байгаа талаар мэдээлэл хийв.
Тэдний мэдээлж буйгаар “Сонгуультай холбоотой булхай луйврыг иргэдэд мэдээллэх ёстой. Энэ үүднээс бид мэдээлэл хийж байна. Баянзүрх дүүрэгт санал хураалт явагдаж буй энэ үед МАН-ынхан машиндаа саналын хуудас иргэдэд тарааж байна гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Түүнчлэн УИХ-ын 47 дугаар тойрог буюу Эрдэнэт аймгийн “Дэнж” зочид буудалд 20 мянган төгрөг тарааж байгаад баригдсныг Цагдаагийн байгууллагад мэдэгдээд байна. Мөн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд 200 машин гудамж болгонд зогсож нэг хүний саналыг 20 мянган төгрөгөөр худалдан авах, архи тараах явдал гарч байна. Энэ бүхнийг хууль хяналтынханд мэдэгдсэн ч ач холбогдол өгөхгүй байгаагаас үзвэл нэг талыг барьсан сонгууль болохыг гэрчилж байна. Бохир төр оршин тогтнож буйг энэ удаагийн сонгууль харуулж буй юм” гэв.
Сэтгэгдэл (8)