Сонгуулийн санал хураалт өнөөдөр өглөө 07.00 цагт орон даяар эхэлж 22.00 цагт албан ёсоор хаагдаж байна. 17.00 цагийн байдлаар улсын хэмжээнд санал хураалтын нийт ирц 55 хувьтай байсан. Нийслэлийн хэмжээнд ирц 20 цагийн байдлаар 61.3 хувьтай байсан билээ. Сонгуулийн санал хураалтын өдөр нийтдээ хэдэн хувийн ирцтэй байсан талаарх сүүлийн мэдээллийг 23.00 цагт Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдэгдэх юм. Одоогийн байдлаар сонгуулийн хэсгийн хороод албан ёсоор санал авах ажлыг зогсоож байна. Мөн автомат машин 22.00 цагт зогсож байгаа аж. Хэсгийн хороод саналын хуудасныхаа зарцуулалтын тайланг хянаад саналыг тоолох аж. Үүнийхээ дараа сонгуулийн дүнг СЕХ-руу явуулах юм байна. Сонгуулийн үр дүнгийн эхний мэдээлэл 22.00 цагтаа багтаж ирэх аж. Харин алслагдсан аймгуудын дүн 4 дээш цагийн хугацаанд багтан ирж магадгүй гэж СЕХ-оос мэдэгдлээ.
Т.Хулан