СЕХ-ны бүрэлдэхүүн УИХ-ын сонгуулийн санал хураалтын дүнг баталгаажуулах хяналтын хуралдаанаа хийв.
Хуралдаанаар хянан баталгаажуулах явцад УИХ-ын сонгуулийн санал хураалтын дүнд ямар нэг зөрчил гараагүй аж.
Тиймээс ойрын үед СЕХ УИХ-ын сонгуулийн санал хураалтын дүнг Ерөнхийлөгчид айлтгаж, парламентад сонгогдсон нэр дэвшигчдэд УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгох юм байна. Харин үүний дараа хуульд заасны дагуу Ерөнхийлөгч УИХ-ын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулна.
Дашрамд өгүүлэхэд УИХ-ын сонгуулиар МАН 65, АН 9, МАХН 1, бие даагч 1 суудлыг тус тус аваад байгаа юм.
Сэтгэгдэл (8)