Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 17 настай И гэх эрэгтэй машин дотор мансуурч байгаад баригджээ. Үйл явдал өнөөдөр болсон бөгөөд тэрбээр “Nissan Patrol” маркийн автомашинд мансуурсан байдалтай олдохдоо цэнхэр өнгийн капсултай долоон ширхэг эм авч явжээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.
Түүнчлэн өчигдөр оройн 22.00 цагийн орчимд 26 настай эрэгтэй Э гэгч автомашиндаа өвс татаж, мансуурч байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Цагдаагийн байгууллагын өгч буй мэдээллээр Жуковын талбайн орчим “BMB” автомашинтай хүн ууттай өвс татаж байх магадлалтай байсныг шалгажээ.
Баянзүрх дүүргийн IV хорооны иргэн Э-гийн шээсэнд сорил тавихад мансууруулах бодис хэрэглэсэн нь илэрчээ. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Сэтгэгдэл (2)