УИХ-ын болон аймаг нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг ажигласан олон улсын ажиглагчдын багынхан өнөөдөр “Туушин” зочид буудлын хурлын танхимд урьдчилсан дүгнэлтээ танилцуулав.
Ажиглагчид энэ удаагийн сонгуулийг өндөр ирцтэй, өрсөлдөөнтэй хэдий ч аажуу тайван нөхцөлд эвлэлдэн нэгдэх эрхийг хүндэтгэсэн байдалд болж өнгөрлөө хэмээн дүгнэжээ. Ажиглагчдын зүгээс манай улсын парламент Сонгуулийн тухай хуулиндаа цаг тулгаж суурь өөрчлөлт хийсэн. Олон улсын жишгээр бол нэг жилийн өмнө сонгуулийн хуулинд суурь өөрчлөлт хийхээс зайлсхийдэг. Монгол Улсын хувьд сонгууль болохоос 6 сарын өмнө суурь өөрчлөлт хийдэг зарчмаасаа ухарсан. Мөн хуулинд эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 30 хувиас 20 руу буулгасан ч улстөрийн намууд, иргэний нийгмийн ажиглагчдын дунд эмэгтэйчүүд олон байсныг сайшаажээ.
Үүний зэрэгцээ хилийн чанадад ажиллаж амьдарч буй 150 мянган монгол иргэний санал өгөх боломжийг олгоогүй. Гэлээ ч Монгол Улс ардчиллыг хөгжүүлэх үндсэн зарчмаас ухраагүй хэвээр байгаа гэж үзсэн байна.
Европын парламентын гишүүн Лаима Люсиа Андрикиенэ утга учиртай сонгууль хийхийн тулд сонгогчдод жинхэнэ сонголтыг өгсөн байх ёстой. Энэ удаа сонгогчдод энэ боломж хангагдсан гэв.
Сэтгэгдэл (4)