Налайх дүүргийн 3-р хороо "Уурхайн аманд гурван хүн нас барлаа" гэсэн мэдээллийг 06-р сарын 30-нд цагдаагийн байгууллагад өгчээ.
Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад, Налайх дүүргийн нэгдүгээр хороонд суух 40 настай эрэгтэй Г-ын ажиллуулдаг уурхайн аманд Налайх дүүрэгт суух 43 настай эрэгтэй М, 42 настай эрэгтэй Л, 19 настай эрэгтэй А нар цахилгаан үүсгүүр ажиллуулж байгаад угаартаж нас барсан байна. Хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Мөн СХД-ийн 1-р хороо "Найрамдал" зуслангийн орчимд баригдаж байгаа барилгын дээврээс 06-р сарын 30-ны 11:00 цагийн үед хүн унаж гэмтлээ" гэсэн мэдээллийг авч шалгахад: Тус зусланд баригдаж буй барилгаас иргэн Г-ийн дүнзэн хоёр давхар барилгаас барилгын ажил хийж байсан ЧД-ийн 16-р хороонд суух 30 настай эрэгтэй М нь унаж гэмтсэн байна. Хэргийг СХДЦХ-1 шалгаж байна.