Сонгуульд ялалт байгуулан гишүүнээр сонгогдсон хүмүүс УИХ-ын гишүүнийхээ түр үнэмлэхийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга Б.Болдбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
- Хяналтын гар тооллого дууссан уу. Хэзээ дуусах вэ?
- Хяналтын гар тооллого дуусаагүй байна. Энэ долоо хоногийн сүүлч гэхэд дуусах байх. Одоогоор гар тооллого дууссан газруудаас ирсэн мэдээллээс харахад машинаар болон гараар тоолсон дүн зөрсөн зүйл гараагүй байна. Энэ жил СЕХ-ноос сонгуулийн дүнг дэлгэцээр шуурхай мэдээлсэнд хэвлэл мэдээллийнхэн болон иргэд ам сайтай байгаа. Энэ завшааныг ашиглаад маш сайн ажилласан мэдээлэл технологийн албаны залуустаа талархал илэрхийлмээр байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)