Сонгуулийн Ерөнхий хорооноос Сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Нийт сонгогчдын 73.5 хувь сонгуульдаа оролцсон. Автомат машинаар саналыг тоолсон. Ингээд автомат машинаар гарсан үр дүнг дахин шалгаж 1998 хэсгийн 42 хувьд нь хяналтын тооллого явуулсан байна. Хяналтын тооллогоор ямар нэгэн зөрчил дутагдал илэрсэнгүй, сонгууль амжилттай болж өндөрлөлөө гэж СЕХ-оос мэдэгдлээ.
Харин Д.Оюунхорол, Х.Болорчулуун нарын зөрчил шүүхийн шатанд явж байгаа учраас шүүхийн шийдвэр гарсаны дараа хуулийн дагуу арга хэмжээ авах шаардлагатай бол авна гэлээ. Х.Болорчулуун нэр дэвшигчийн хувьд зөвшөөрөлгүй газарт сурталчилгааны зурагт самбар байрлуулсан гэсэн зөрчил гомдол байгаа. Харин Д.Оюунхорол нэр дэвшигчийн хувьд иргэдэд 100 мянган төгрөг тараасан гэж буй. Эдгээр зөрчлүүд шүүхийн шатанд явж байгаа юм.
Т.Энхэлээ