Улаанбаатар хотын өмнөх дарга Э.Бат-Үүл зургаан орлогчтой байсан бөгөөд эдгээр орлогч нарыг хотын шинэ дарга Су.Батболд ажлаас нь чөлөөлжээ.
Тэрээр ажлаас чөлөөлөх тухай захирамжаа өчигдөр гаргасан байна.
Харин хотын шинэ удирдлага чөлөөлсөн орлогч нарын оронд хүн томилох, эсвэл орлогчийн тоог цөөлөх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.