Цагдаагийн ерөнхий газраас орон нутгийг зорьж буй иргэдийг автомашиныхаа хурдыг хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн "Ихэнх аймаг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдсон тул жолооч нар хурд хэтрүүлэх нь их байна. Үүнээс үүдэж осол гарч, олон хүний эрүүл мэнд, амь нас эрсдэж байна" гэв.