Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан энэ сарын 19-ны өдөр болсон. Тус хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Засаг даргыг сонгосон юм. Сэлэнгэ аймгийн Засаг даргад тус албыг өмнө нь хашиж байсан С.Бүрэнбат, Сэлэнгэ аймгийн НАМЗХ-ны тэргүүн Ш.Оргил нар өрсөлдсөн юм.
Улмаар Ш.Оргил олонхийн санал авч Сэлэнгэ аймгийн Засаг даргаар сонгогдоод байсныг Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр захирамж гарган баталгаажууллаа.
Ш.Оргил нь Сэлэнгэ аймгийн ИТХ-д хоёр дахь удаагаа төлөөлөгчөөр сонгогдож байгаа юм. Тэрээр 1979 онд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төржээ. Ш.Оргил нь ШУТИС-ийн Эрчим хүч, инженерийн сургууль, ИХ засаг их сургуулийг тус тус дүүргэсэн байна. Инженер, эрх зүйч мэргэжилтэй 2005-2008 онд Сэлэнгэ аймгийн Гаалийн газарт байцаагч, 2008 оноос өнөөдрийг хүртэл Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байсан юм. Мөн Сэлэнгэ аймгийн НАМЗХ-ны тэргүүн бөгөөд НАМЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн.
Сэтгэгдэл (3)