Жүжигчин Б.Амарсайханыг Нийслэлийн соёл урлагийн газрын даргаар томилогдож магадгүй гэдгийг эх сурвалжууд мэдээлэв.
Тодруулбал түүний "Би юу хийчих вэ", "Та нар юу хийчих вэ" гэх цуврал видео, шторк МАН-ыг ялалтад хүргэхэд гол түлхэц үзүүлсэн гэгдэг.
Тэрбээр инженер Н.Нацагнямын хамтаар МАН-аас нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаанд идэвхтэй явсан ч нийгэмд шуугиан тарьсан хоёр бичлэгээ ямар нэгэн намын захиалгаар бус өөрийн хүсэл зорилгоор хийсэн гэдгээ мэдэгдээд байсан юм.
Тэгвэл жүжигчин Амарааг Нийслэлийн соёл урлагийн газрын даргаар томилогдох гэж байгаа гэх мэдээллийг эх сурвалжууд мэдээллээ. Харин өдгөө нийслэлийн соёл урлагийн газрын даргаар дуучин Quiza буюу Б.Батцэнгэл ажиллаж байгаа билээ.
Сэтгэгдэл (35)