Азийн Хуульчдын холбоодын ерөнхийлөгчдийн 27 дахь дээд хэмжээний чуулга уулзалт пүрэв гарагт эхэлсэн. Энэ хүрээнд Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг Австралийн хуулийн зөвлөлийн ерөнхийлөгч Стюарт Кларк, гүйцэтгэх захирал Майкл Брэтян, Гадаад харилцаа хариуцсан дэд захирал хатаггай Маржэри Никол нарыг хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтын үеэр тус байгууллага болон Монголын Хуульчдын холбоо цаашид хамтран ажиллах тал дээр санал солилцож, манай хуульчид Австралид мэргэжлийн дадлага хийж, хуулийн фирм байгуулан ажиллахад бүхий л талаар дэмжлэг үзүүлэн ажиллана гэдгийг дурьдав.