Монгол Улсын иргэн О нь 2007 онд БНХАУ-ын Юун Нан мужаас Бээжийн рүү бусадтай бүлэглэн их хэмжээний мансууруулах бодис тээвэрлэсэн хэрэг үйлдэж БНХАУ-ын Бээжийн хотын Хоёрдугаар дунд шатны шүүхийн 2007 оны 12-р сарын 19-ны өдрийн шийтгэх тогтоолоор 15 жилийн хорих ялаар шийтгүүлсэн билээ.
Тэрбээр БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотын 1-р Хорих ангид 9 жил хорих ял эдэлсэн бөгөөд үлдсэн ялаа эх орондоо үргэлжлүүлэн эдлэх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий прокурорт гаргасныг хүлээн авч шийдвэрлэсэн юм. Тэгвэл ялтан О-г өчигдөр хоёр улсын ялтан шилжүүлэх гэрээний дагуу эх оронд нь шилжүүлэн авч иржээ.